|
|
|
"Туршлага нь хүн хүссэн зүйлээ авч чадаагүй үед авч үлдсэн зүйл юм." - Ховард Маркс |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 49,364.66 нэгжид хүрч 0.76 хувийн өсөлттэй хаагдлаа.
- Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2023 оны эхний 9 сард 430.0 сая ам.долларын ашигтай байсан бол 2024 оны эхний 9 сард урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа. Урсгал данс алдагдалтай гарахад барааны худалдааны импорт нэмэгдэж, барааны тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 1.2 (35.3%) тэрбум ам.доллароор буурсан, үйлчилгээний дансны алдагдал 247.5 сая ам.доллар, анхдагч орлогын дансны алдагдал 405.1 сая ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
- Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 10 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.0 хувь, өмнөх оны эцсээс 5.8 хувь, өмнөх сараас 0.5 хувиар өссөн байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын 60 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ялалт байгуулж АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болон Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 7 хоногт бууруулсны улмаас АНУ-ын хувьцааны зах зээл өндөр өсөлт үзүүллээ. Тодруулбал, зах зээлийн жишиг S&P 500 индекс нь өнгөрөгч 7 хоногт 4.66 хувийн өсөлттэй хаагдлаа. Мөн дийлэнх голлох индексүүд бүх цаг үеийн дээд түвшнүүдийгээ дахин шинэчиллээ.
- Өнгөрөгч 7 хоног нь АНУ-ын хөрөнгийн зах зээлд 2023 оны 11-р сараас хойших хамгийн өндөр өсөлттэй 7 хоног байлаа. Бидний үзэж байгаагаар тус өсөлтөд АНУ-ын 47-р Ерөнхийлөгчөөр Доналд Трамп сонгогдсон нь гол нөлөөг үзүүллээ. Түүний мөрийн хөтөлбөрөөс авч үзвэл тэрээр АНУ-ын аж ахуй нэгжүүдэд оноогдох татварын хувийг бууруулах, компаниудын үйл ажиллагаанд нөлөөлж буй Засгийн газрын журмыг багасгахыг онцолсон байгаа юм. Энэ нь ирээдүйд компанийн ашигт ажиллагааг дэмжих тул хувьцаанууд өндөр өсөлт үзүүллээ.
- Хэрэв Ерөнхийлөгч Доналд Трамп мөрийн хөтөлбөрийн дагуу АНУ-ын аж ахуй нэгжүүдэд оноогдох татварын хувийг бууруулбал 2034 он гэхэд тус улсын төсвийн алдагдал 5 их наяд ам.доллароор нэмэгдэх хүлээлттэй байна. Түүний татвар болон цагаачлагчтай холбоотой баримтлах бодлого нь төсвийн алдагдлыг ихээр нэмэгдүүлж АНУ-ыг өрийн дарамтад оруулах эрсдэлтэй. Үүнийг дагаж инфляцын дарамт нэмэгдэж, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өндөр түвшинд хадгалах зэрэг нөхцөл үүсэх юм.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын 60 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд Дональд Трамп ялалт байгуулсан нь АНУ болон Европ хооронд гадаад худалдаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа юм. Энэ нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлж Европын хувьцаануудын уналттай байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 1.28 хувь, STOXX Europe 600 индекс 0.84 хувийн тус тус бууралттай хаагдлаа.
- Европын төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулж 4.75 хувьд хүргэлээ. Энэ нь тус төв банкны 2024 оны 2 дахь удаагийн бодлогын хүүгээ бууруулж буй тохиолдол болж байна.
- Шведийн Риксбанк инфляц удааширч, эдийн засаг удаашралтай байгаатай холбогдуулан бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулж 2.75 хувь болголоо.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болон Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ буурсан нь Япон улсын хувьцааны зах зээлд эергээр нөлөөллөө. Тодруулбал, Nikkei 225 индекс 3.80 хувь, TOPIX индекс 3.70 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мөрийн хөтөлбөрийн дагуу АНУ-ын аж ахуй нэгжүүдэд оноогдох татварын хувийг бууруулах болон цагаачлагчтай холбоотой баримтлах бодлого нь хэрэгжиж эхэлбэл инфляц нэмэгдэж эхлэх ба энэ тохиолдолд Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өндөр түвшинд хадгалах юм. Үүний үр дүнд ам.доллар илүү үнэтэй болох буюу ам.долларын худалдан авах чадвар ихэснэ. Тус хүлээлттэй холбоотой Япон улсын иений ханш ам.долларын эсрэг суларлаа.
- Япон улсын төв банк 2025 оны 1-р сард бодлогын хүүгээ дахин өсгөх магадлал өндөр байна. Тус хүлээлтийг дагуу Япон улсын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 1.0 хувьд хүрч өслөө.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын Засгийн газраас эдийн засгийн өсөлтөө дэмжих шинэ бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлснээр тус улсын хувьцааны зах зээл өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 5.51 хувь, CSI 300 индекс 5.50 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- БНХАУ-ын Засгийн газар эдийн засгаа сэргээх зорилгоор 10 их наян юанийн хөтөлбөрийг баталлаа. Үүний дараа тус улсын Сангийн сайд Лан Фоан 2025 онд мөн “илүү хүчтэй” бодлого хэрэгжүүлэхээ амлалаа.
- БНХАУ-ын 10-р сарын экспорт жилийн өмнөх үеэс 12.7 хувийн өсөлттэй гарсан бол импорт 2.3 хувийн бууралттай гарлаа. Экспортын дүн огцом өсөлт нь 2022 оны 7-р сараас хойших анхны тохиолдол боллоо. 10-р сард тус улсын гадаад худалдаа 95.72 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
|
|
|
Ти Ди Би Секьюритис ҮЦК-ийн Хөрөнгө оруулалтын банкны газар хариуцсан Дэд захирал Ц.Амгаланзаяа Сингапурын биржид Монголын хөрөнгийн зах зээлийг сурталчлах өдөрлөгт оролцлоо. |
|
Монгол улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын хөрөнгө оруулагчдад сурталчлах, дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын зах зээлтэй холбох замаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Mongolia’s Capital Market Connectivity: Singapore” арга хэмжээ 2024 оны 11-р сарын 4, 5-ны өдөр Сингапур улсад зохион байгуулагдлаа.
Монгол улсын засгийн газар, СЗХ, Хөрөнгийн бирж, Монголбанк болон голлох банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөл болон Сингапурын хөрөнгийн бирж, тус улсын төв банк болон хөрөнгө оруулагчид оролцсон тус арга хэмжээнд Ти Ди Би Секьюритис ҮЦК-ийн Хөрөнгө оруулалтын банк хариуцсан Дэд захирал Ц.Амгаланзаяа оролцож Монгол улсын эдийн засгийн төлөв байдал, Хөрөнгийн зах зээл, бондын зах зээлийн талаарх онцлох үзүүлэлтүүд, Монголын хөрөнгийн зах зээл дэх боломжууд зэрэг мэдээллийг хөрөнгө оруулагчдад танилцууллаа. 👏👏 |
|
БНСУ-д оршин суугаа Монголчуудад зориулсан хөрөнгө оруулалтын сургалт 2024 оны 11-р сарын 12 болон 14-ний өдрийн 17:00 цагт зохион байгуулагдана. |
|
|
|
"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК-иас харилцагч, хөрөнгө оруулагч нартаа зориулж зах зээлийн мэдээлэл, санхүүгийн зах зээлийн ойлголт болон өөрийн санхүүгээ хэрхэн үр ашигтай удирдах талаар мэдээлэл өгч ажиллаж байгаа билээ.
Та бүхэн бидний харж буй хөрөнгийн зах зээлийн ирээдүй болон хөрөнгө оруулалтын стратегитай танилцаж өөртөө итгэлтэйгээр хөрөнгө оруулалт хийгээрэй. Энэ удаагийн сургалтаар богино болон урт хугацааны хуримтлалыг хэрхэн үр ашигтай үүсгэх талаар онцлон хүргэх болно.
Энэхүү сургалт нь "Zoom"-ээр үнэ төлбөргүй явагдах бөгөөд та доорх холбоосоор нэвтрэн бүртгэл үүсгээрэй.
Сургалтад бүртгүүлэх: https://forms.gle/FWU96EV6vZS3JXKFA
Хугацаа: 2024 оны 11-р сарын 12 болон 14-ний өдрийн 17:00 цагт |
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.04 хувиас 6.57 хувийн хооронд байна. Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 11.14 хувь, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 7.09 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна. Мөн Голомт Банк ХК-ийн бонд 8.60 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна.
Улаанбаатар хот буюу Нийслэл Хотын Засаг Захиргаа олон улсын зах зээл дээр 7.75 хувийн хүү буюу купонтой, 3 жилийн хугацаатай, 250.0 сая ам.долларын бондыг амжилттай арилжаалсан билээ. Тус бондын ханш өсөж 7.12 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна.
Харилцагч та дараах бондуудад хөрөнгө оруулах боломжтой. |
|
|
|
Дэлгэрэнгүй
|
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
|
"ТЖТБ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 1-Р ТРАНЧИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ 2024.11.06
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 339 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/241 тоот тушаалын дагуу "ТЖТБ" ХХК-ийн Ногоон бондын хөтөлбөрийг эхлүүлсэн.
Тус хөтөлбөрийн I транчийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны 2/3584 тоот албан бичгийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс ам.долларын "Green Recycle" ногоон бондын хөтөлбөрийн I транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг GRB-BD-06/11/27-C0077-10 үсгэн кодтойгоор эхлүүллээ.
Дэлгэрэнгүй |
|
“ЭРДЭНЭТ ИНВЕСТ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХ ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2024.11.05
Санхүүгийн зохицуулах хорооноос өмч хувьчлалын үр дүнд буюу 1992 оноос 2002 оны хооронд үүсгэн байгуулагдсан, өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа зогссон, татан буугдсан хөрөнгө оруулалтын сангийн бүртгэлийг цэгцлэх, цаашид сангийн үлдэгдлийг хэрхэн шийдвэрлэхтэй холбоотойгоор шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд “Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигчдийн хурлыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолбор (Уурхайчин соёлын ордон)-ын их танхимд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй |
|
|
|